Түүхэн замнал

2000 он  – 11-р сарын 7-ны өдөр «Silk Route Trading LTD » Компани байгуулагдсан

2001 он  – Манай компани “Procter & Gamble”-ийн Кыргызстан дахь албан ёсны гэрээт борлуулагч болсон.

2002 он – Компанийн удирдлага Food Products хэлтэс нээхээр шийдвэрлэсэн.

2003 он – «Silk Route Trading LTD » нь  “Nutricia” бүтээгдэхүүн дээр ажиллаж эхэлсэн. Энэхүү барааны тэмдэгт нь дэлхийн 80 оронд экспортлогддог хүүхдийн тэжээл, дэглэм сахих болон эмчилгээний хоолонд зориулагдсан хуурай холимог бэлдэцийн үйлдвэрлэл болон савалгаагаар дагнан мэргэшсэн компани юм.

2004 он –  “Procter &  Gamble”-тэй явуулж ирсэн бидний ажил дууслаа. Энэ жил бид бүтээгдэхүүнийхээ багцыг “Rollton” нэрийн бүтээгдэхүүнээр баяжуулав. Манай компани бүтээгдэхүүнүүдээ Роллтон (Rollton), БИГБОН (BIGBON), Rolben, РолРол (RolRol), Петр гэх мэт алдартай брендүүдийн нэрээр үйлдвэрлэн гаргадаг. Мөн түүнчлэн энэ онд бид «Schwarzkopf & Henkel”-ийн Кыргызстан дахь гэрээт борлуулагч болсон. Schwarzkopf & Henkel – энэ бол үсний будаг, үс арчилгааны бүтээгдэхүүн, арьс арчилгааны бүтээгдэхүүн, амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн болон үнэртэний зах зээлд тэргүүлэх барааны тэмдэгтүүд юм.

2005 он – Бид «Reckitt Benckiser» Корпорацийн албан ёсны гэрээт борлуулагч болсон. Энэ бол үндэстэн дамнасан корпораци бөгөөд гэр ахуйн бараа, эрүүл мэндийн болон хувийн ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн хэмжээний үйлдвэрлэгч юм.

2006 он – Компанийн бүтээгдэхүүний багцад “Schwarzkopf Professional” нэмэгдсэн. Schwarzkopf Professional цуврал бүтээгдэхүүн нь дэлхий даяар үсчний салонуудад нийлүүлэгддэг дөрвөн лидер буюу дээд зэрэглэлийн цуврал бүтээгдэхүүний нэг юм. Мөн түүнчлэн 2006 онд манай компани “MARS incorporated” Компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ бол Snickers, Mars, Bounty шокаладууд, Whiskas, Kitekat, Pedigree, Chappi амьтны хоолнууд болон Герман улсын бэлэн шөлнүүд гэх мэт хэн бүхний сайн мэдэх алдартай бүтээгдэхүүнүүд юм.

2008 он – энэ оны 8 сард бид “Kimberly-Clark”-тэй, харин 10 сард “Bunge”-тэй хамтран ажиллаж эхэлсэн. Bunge барааны тэмдэгт: Олейна болон Ideal (Орос болон Украин), Venusz болон Floriol (Унгар), Kujawski (Польш), Floriol болон Unisol (Румын), Kaliakra (Болгар).

2009 он – Манай компани “A. C. HAASE” Bubchen-ийг Кыргызстанд төлөөлөх болсон. Тавь гаруй жиилийн турш Бюбхен компани нярай хүүхдийн арьсны онцлогт тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн.

2010 он – 2010 онд худалдааны төлөөлөгч нарынхаа ажлын үр дүнг сайжруулах зорилгоор манай компани Кыргызстанд анх удаа комутатор-ОПТИМУМ буюу ОНОВЧТОЙ-холбогчид суурилсан өндөр хурдны, аюулгүй холбоог авч хэрэгжүүлсэн. Энэ шийдвэр нь борлуулалтын үр ашигтай байдал нэмэгдэж, өгөгдлүүдийг гараар оруулах шаардлагагүй болсны үр дүнд захиалгын гүйцэтгэлийн нарийвчлал болон хурд өсөж, хөдөлгөөнт ажилтнуудын зохион байгуулалт бүтцийн зардал буурч, тэдний үйл ажиллагаанд тавигдах хяналт сайжирч, зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарах явцыг түргэсч, шинэ ажилтнуудын сургалтын хугацааг багасах боломжийг бий болгосон.

2011 он – «Silk Route Trading LTD » Компани “Beiersdorf”- NIVEA-ийн гэрээт борлуулагч болсон. Өнөөдрийн байдлаар энэ бренд нь гоо сайхны үйлдвэрлэлийн салбарын гигант болж байна. Он ондоо бид төрөл бүрийн хоол амтлагч, сүмс, кетчуп болон амтлагч ногоонуудыг үйлдвэрлэгч – “Русский аппетит” худалдааны тэмдэгтийг төлөөлдөг Vitex компанитай хамтран ажиллаж эхэлсэн.