SRT компанид тавтай морилно уу.

Бидний хувьд гол үнэт зүйл бол – хүн. Өөрөөр хэлбэл бидний ажилд авч байгаа хүмүүс нь манай компанийн хамгийн чухал нөөц юм. Манай компанид тав тухтай ажиллахад зориулан бид ажлын таатай нөхцөл, урамшууллууд болон тааламжтай хөнгөлөлтүүдийг санал болгож байна.

Манай компанид ажиллах давуу талууд.

Тогтвортой байдал

SRT компани нь зах зээл дээр 2000 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 250 гаруй хүнийг ажлын байраар хангахын зэрэгцээ өөрсдийгөө найдвартай, тогтвортой гэдгээ хийсэн ажлаараа нотлон харуулсан.

Дотоодын сургалтын академи

Ажилчид ажиллаж эхэлсэн өдрөөс дасан зохицох хөтөлбөр болон сургалтанд хамрагдах бөгөөд энэ нь өөрийн ажлыг амжилттай гүйцэтгэх боломж олгоод зогсохгүй цаашлаад мэрэгшлийн түвшин болон мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломжтой болно.

Зайн сургалт

Компанид SRT компанийн ажилчидын хувь хүний хөгжил болон мэрэгжлийн өсөлтийг хангахад зориулсан орчин үеийн технологийн шийдлийг нэвтрүүлсэн. Ажилтан бүр энэхүү техникийн шийдлийн тусламжтайгаар ажилд шаардлагатай байгаа бүхий л сургалтууд, презентаци, тэмдэглэл зэргийг авах боломжтой.

Зөвлөх хөтөлбөр

Манай компанид “Найзаа урь” гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хэрэв та, манай компанийн эрх ашгийн төлөө ажилд хүчээ үзэхийг өөрсдийн найз нөхөдөд зөвлөх юм бол, та хүмүүст ажиилд ороход нь туслаад зогсохгүй, өөрийгөө мэргэжлийн ур чадвартай, компанийхаа төлөө гэдгээ харуулна. Бид үүнийг өндрөөр үнэлдэг тул найзуудаа урьсан ажилчиддаа урамшуулал олгодог.

Карьераа өсгөх боломж

Компанид карьераа өсгөх бодит боломжууд байгаа. Манай компанийн түүхэнд хамгийн доод шатны албан тушаалаас ажлын гараагаа эхлүүлээд одоо удирдах шатны албан тушаалд дэвшин ажиллаж байгаа олон жишээ байдаг.

Байгууллагын арга хэмжээ

Манай компанийн хамт олон үр дүнтэйгээр ажиллаж чаддаг ч мөн маш сайхнаар амарч зугаацаж чаддаг.

Тэмцээн уралдаан, шагналууд.

Бид, компани дотроо байнга тэмцээн уралдаан зохион байгуулдаг бөгөөд эдгээр нь ажилтан бүрт өөрсдийн ур чадварыг гарган өөрийгөө үр дүнтэй ажилтан гэдгээ харуулах боломж олгодог.

Ажлын график

Манай ажил 5/2 гэсэн графиктай. Энэ нь манай ажилчидад ажиллаж, мөн өөртөө, ойр дотныхоо хүмүүс цаг заваа бүрэн дүүрэн зориулах боломж олгодог.

Гал тогоо

Манай офисын байранд богино долгионы зуух, хөргөгч зэрэг гэр ахуйн цахилгаан бараагаар тоноглогдосон тав тухтай гал тогоо байдаг.

Ажилчидын унаа

Манай компанийн офис хотын төвөөс зайтай байдаг тул ажилчидын унаа гарган, маршрутын дагуу өдөр тутам ажилчидаа ажилд нь хүргэж ирж орой нь гэрт нь хүргэж өгдөг.

Бид байнга урагшаа тэмүүлдэг

Манай ажилчидын тав тухтай ажлах орчин нь ажилаа чанартай, үр дүнтэй гүйцэтгэхэд чухал нөлөөтэй. Бид хүрсэн зүйлс дээрээ зогсоод байдаггүй бөгөөд ажлаа гүйцэтгэхэд илүү тааламжтай, илүү тав тухтай нөхцлүүдийг бий болгохын төлөө компанидаа ажлын бусад давуу талуудыг нэвтрүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

pic
pic

pic
pic
pic
pic
pic
pic